“ӨСВӨР ҮЕ ХҮНС” ОНӨААТҮГ-ЫН ХАМТ ОЛОН БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРОЛЦЛОО
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/354 дугаар захирамж болон ажлын удирдамж, цэвэрлэх байршлын хуваарийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээнд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо.
Хуваарийн дагуу “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 11:00 цагаас эхлэн Баруун 4 замын уулзвараас Бөмбөгөр захын гэрлэн дохио хүртэлх явган хүний зам дагуу хог, хаягдлыг цэвэрлэлээ.



