Эрхэм зорилго болон Стратегийн зорилт
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
“Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ,
Менежер Б.Зоригоо,
Холбоо барих утас: 91914700
цахим шуудан: info@childfood.ub.gov.mn
Эрхэм зорилго
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай, баталгаажсан, эрүүл хүнсээр тогтвортой, тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж, хурдан шуурхай үйлчлэхэд оршино. 2020-2023 онд цэцэрлэг, яслийн хүнсний хангамжийн зах зээлд хангалт, нийлүүлэлтээрээ өөрийн нэр хүнд , байр суурийг бий болгон хүнсний хангамжийн аж ахуйн оновчтой иж бүрэн системийг зохион байгуулж чадавхиа сайжруулан, хүнсний аюулгүй байдлыг хангах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тэргүүлэгч байгууллага болох.
Дүрмээр хүлээсэн үүргийн дагуу Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүргүүдэд шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа төрийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг бүрэн хүчин чадлаараа хүнсний бүтээгдэхүүнээр хангаж ажиллах Эдгээр зорилгыг хэрэгжүүлэх үүднээс дараах зорилтуудыг дэвшүүлнэ.Стратегийн зорилт
Үйл ажиллагааны стратегийн зорилт:
- Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүргийн цэцэрлэгүүдийг хүүхдийн хоолны норм, үндсэн шимт бодисын илчлэгийн хэрэгцээ, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах.
- Чанарын удирдлагыг нэвтрүүлэх замаар удирдлагын тогтолцоог сайжруулж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлснээр ажлын уялдаа холбоо, гүйцэтгэлийг сайжруулах.
- Цэцэрлэгийн хүүхдийн хүнсэнд хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг үндэсний үйлдвэрлэгчдийн хүнсний бүтээгдэхүүнээр хангах.
Тэргүүлэх чиглэл
“Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ нь дараах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:
- Цэцэрлэгийн хүүхдийн хүнсний ногооны хэрэгцээг эх орны хөрсөнд тарьсан бүтээгдэхүүнээр хангах.
- Үйлчилгээний чанар, хугацаа, хариуцлагыг өндөржүүлэх
- Нэгдсэн удирдлага нь үйл ажиллагааны зардал хэмнэх
- Зах зээлийг өргөжүүлэх боломжийг судлах
- Үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх
- Орлого нэмэгдүүлэх ажлуудыг судлан санаачилж хэрэгжүүлэх
- Тээвэрлэлтийн онцгой дэглэмийг хангасан тусгай зориулалтын чингэлэг бүхий хөргүүртэй, авто тээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүнээ төрөлжүүлэн түгээх
Тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн:
Стратеги-Байгууллагын хүнсний агуулахын барилгыг хангамжийн байгууллагын стандартад нийцүүлэн шинэчлэх, өргөтгөх
- Өөрийн ашиглаж байгаа агуулах, оффисын актлагдсан барилгыг шинэчлэх үүднээс барилгын зураг төслийг батлуулах, цаашид барилга барих хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэх, барилгын ажлыг гүйцэтгүүлж, ашиглалтад оруулах.
- Стандартад нийцсэн агуулахын хадгалалт, түгээлтийн аж ахуйн үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд зохион байгуулах
Стратеги-Үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэл технологийн хувьд
- Цэцэрлэгийн хүүхдийн хүнсний ногооны хэрэгцээг эх орны хөрсөнд тарьсан бүтээгдэхүүнээр хангах.
- Цэцэрлэгийн хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг 100 хувь үндэсний үйлдвэрлэгчдээс хангах.
- Цэцэрлэгүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, ханшийн өсөлтийг барьж, тогтвортой үнээр нийлүүлэх.
- Санхүүгийн болон бүтээгдэхүүний гэнэтийн хомсдолын үед давж гарах бараа бүтээгдэхүүний байнгын нөөцтэй байх, шаардлагатай үед мах, гурил, будаа, хүнсний ногоо зэрэг стратегийн хүнсний нөөц бий болгож ажиллах.
- Түргэн муудах зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон цэцэрлэгүүдтэй гурвалсан гэрээ байгуулж үйлдвэрээс нь шууд хүргэлт хийлгэх.
- Гэрээт байгууллагуудаас баталгаажсан эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн татан авах
- Бараа бүтээгдэхүүнийг чанар стандартын шаардлага хангасан зориулалтын газар хадгалах
- Агуулахаас бараа бүтээгдэхүүнийг зөв оновчтой хуваарилж жигд хүрэлцээтэй захиалгын дагуу гаргах
- Хуваарийн дагуу цаг баримтлан хүргэлт хийж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг бараа бүтээгдэхүүн хүлээн авдаг харилцагчдаас улирал бүр авч санал гомдлыг шуурхай шийдвэрлэх
- Зах зээлийн үнийн өсөлтөөс үл хамааран санхүүгийн чадавх нь тогтвортой байх, найдвартай аж ахуйн нэгж байгууллагатай гэрээгээр хамтран ажиллах
- Бэлтгэн нийлүүлэгч, харилцагч байгууллагуудыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр сонгох
- Эцэг эхчүүдэд өөрийн нийлүүлдэг бүтээгдэхүүний сурталчилгаа, амталгааг тогтмол зохион байгуулах
- Цэцэрлэгүүдийн нярав, ахлах тогооч, туслах тогооч, нарт мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх, чадваржуулах, хууль тогтоомж, онолын мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг жил бүр хуваарийн дагуу зохион байгуулах
Стратеги-Нийгмийн хариуцлага
- Өндөр хариуцлагатай, хүнсний аюулгүй байдлыг хангасан, ард иргэд, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн, мэргэшсэн манлай байгууллага болох.
- Байгууллагын Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрт заагдсан хөтөлбөр, арга хэмжээ бүрээр тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэх, тайлагнах
Стратеги-Хүний нөөцийн хувьд
- Ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад байнга хамруулах, туршлага судлуулах,
- Хөдөлмөрийн норм, нормативыг тогтоож, хянаж боловсруулах.
- Ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжид тохирсон цалин, урамшууллын системийг бий болгох, ажилтнуудын тогтвортой үр дүнтэй, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлж, нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх.
Стратеги-Бэлтгэн нийлүүлэлтийн хувьд
- Зах зээлийн үнийн өсөлтөөс үл хамааран санхүүгийн чадавхийн хувьд тогтвортой байх, үйл ажиллагаа нь тогтворжсон, найдвартай аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллах
- Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, татан авах түгээлтийн авто машиныг бараа эргэлтийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх
- Хангамжийн түүхий эдийн бэлтгэлийн хүрээг өргөжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний дэд бүтэц, үйлчилгээг ойртуулах
- Агуулах, оффисын шинэ барилга баригдсан тохиолдолд хүнсний бүтээгдэхүүн ангилах, савлах, боловсруулах үйл ажиллагааг шинээр нэвтрүүлэх