“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-аас гадна орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарь батлах тухай” А/01 дугаар тушаал, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хаврын цэвэрлэгээний сарын аян” зохион байгуулах тухай” А/147 дугаар дагуу бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо.
Өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж ажиллалаа.