"Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын хамт олон "Хоггүй шинэлье" их цэвэрлэгээнд оролцлоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарь батлах тухай” А/01 дугаар тушаалын дагуу сар шиний баярыг угтсан “Хоггүй шинэлье” уриан дор зохион байгуулагдаж буй бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо.
Өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай орчныхоо хог хаягдал, цас мөсийг цэвэрлэсэн