“Хүүхдийн хоол” сэдэвт хэлэлцүүлэг боллоо


Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, ХХААХҮ сайдын хамтарсан А/50, А/57, А/45 дугаарын тушаалын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “ХҮҮХДИЙН ХООЛ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн ЗДТГ, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, Өсвөр үе ОНӨААТҮГ бусад гурван байгууллагуудын удирдлага болон эрүүл ахуйч нар оролцлоо. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, хоол хүнсний үйлчилгээгээр дамжуулан нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх, оролцоог хангах ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний шим тэжээллэг байдал, хангамж, хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг үндсэн зургаан асуудлаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрлээ.