Нийслэлээс бидний үйл ажиллагааг дэмжиж, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хүнсний түгээлтийн Mitsubishi FUSO Canter автомашиныг шийдэж өгсөнд баярлалаа.
Нийслэлээс бидний үйл ажиллагааг дэмжиж, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2016 оны 02-р сарын 02-ны өдөр болсон тус “хүнсний түгээлтийн Mitsubishi FUSO Canter маркийн 2.5тн-ын шинэ машины түлхүүр гардуулах” ёслол “Mongolian star Melchers” компаний байранд болж НЗТГ-ын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл, НӨХГ-ын дарга Ш.Төмөрбаатар, НӨХГ-ын өмчийн хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга н.Буянхишиг, мэргэжилтэн Я.Одгэрэл, “ӨСВӨР ҮЕ ХҮНС” ОНӨААТҮГ-ын захирал Б.Наранчулуун, “Асгат” ОНӨААТҮГ-ын захирал Д.Майцэцэг, “Багачууд хүнс төв” ОНӨААТҮГ-ын захирал Б.Отгон, “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын захирал Ш.Бурмаа, MSM компанийн захирал Дэвид Райнер болон UBS телевизийн сурвалжлагч зэрэг хүмүүс байлцав. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчит 203 цэцэрлэгт 63452 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байна.