Баянзүрх, Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүдэд хүмүүжиж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдээс өөрийн байгууллагын үйл ажиллагаа, хоол хүнсний талаар авсан сэтгэл ханамжийн судалгаа


“Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ нь БЗД, ХУД, БХД –ийн нийт 64 цэцэрлэгүүдэд  хүмүүжиж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хоол хүнсний  чанар аюулгүй байдал, хангалтын талаар сэтгэл ханамжийн судлагааг тогтмол авч үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.

2015 оны 10 сард харилцагч цэцэрлэгүүдийн 170 эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгааг авав.

Picture2 Picture1

Picture3

Picture4Дүгнэлт: Судалгаанд Баянзүрх, Хан-Уул дүүргийн 6  цэцэрлэгийн 170 хүүхдийн эцэг эхчүүд хамрагдсан болно. Нийт хамрагдах цэцэрлэгийн 9,4% нь судалгаанд  хамрагдсан байна. Судлагааг доорхи сэдвийн хүрээнд явуулав. Үүнд:
  1. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын талаарх мэдлэг, цэцэрлэгийн зүгээс  эцэг эхчүүдэд өгч буй мэдээлэл болон явуулж буй үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ,
  2. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс авч буй шим тэжээл, хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдал асуудал дээр гарсан доголдол, цэцэрлэгээс зохион байгуулж буй хоолны өдөрлөгт оролцсон байдал,
  3. Хүүхдийн нэг өдрийн хоолны хоолны зардал хэдэн төгрөг байдаг талаар санал зэрэг юм.
Эдгээрийг дэлгэрүүлэн авч дүгнэвэл:
  1. Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн  эцэг эхчүүдийн хувьд манай байгууллагын талаарх мэдлэг мэдээлэл хангалттай бус,  цэцэрлэгийн зүгээс мэдээлэл муу өгдөг нь харагдаж байна.
Иймд цаашид төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүмүүжиж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд өөрийн байгууллагын үйл ажиллагаа, онцлог, давуу тал болон цаашдын зорилт зэргийг сурталчилах ажлыг цэцэрлэгийн удирдлагуудтай хамтран цэцэрлэгээс зохион байгуулж буй бүхий л өдөрлөг арга хэмжээнд эцэг эх, цэцэрлэг, өөрийн байгууллагыг харилцан уялдаа холбоог дээшлүүлэн ажиллах нь зүйтэй юм.
  1. Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүд хоол хүнсний үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг тус цэцэрлэгийн хоол хүнснээс бүрэн авч, хүнсний бүтээгдэхүүний  эрүүл ахуй, аюулгүй байдалд аливаа асуудал гараагүй сайн талтай байгаа нь цэцэрлэгийн нярав, эмч бараа бүтээгдэхүүнийг нярваас сайн шалган хүлээн авч буй байдал, “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-ын эрүүл ахуйч агуулахад шинжилгээ баталгаажилттай хүнсний бүтээгдэхүүн хүлээн авч хадгалалт, тээвэрлэлтийн онцгой дэглэм сахисантай холбоотой юм.
Цэцэрлэгээс зохион байгуулж байгаа хоолны өдөрлөгийг илүү өргөн хүрээг хамарч хийх эцэг эхчүүдийг бүрэн хамруулах хүртээмжтэй байдлаар зохиох, шаардлагатай байна. Өдөрлөг бүрт Өөрийн байгууллагыг урьж  оролцуулж эцэг эхчүүдэд хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, хэрэглээний талаар зөвөлгөө тайлбар өгөх боломж олгохыг нийт цэцэрлэгүүдэд санал хүргүүлэх нь зүйтэй юм.
  1. Хүүхдийн нэг өдрийн хоолны зардал хэдэн төгрөг байдаг талаар эцэг эхчүүд мэдээлэл тутмаг байна. Цаашид хүүхдийн хоолны мөнгө түүний хүрэлцээ сэдвээр эцэг эхчүүдтэй санал солилцон  хоолны зардлын тал хувийг эцэг эхээс гаргуулах санал асуулга явуулж  дүгнүүлэх шаардлага гарч байна.
Цаашид дээрх ажлуудыг зохион байгуулсаны дараа судлагааг илүү олон цэцэрлэгүүдийг хамруулж авч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.