Дарс хэрхэн сонгох вэ?
Дарсны үнэд нөлөөлдөг 3 хүчин зүйл байдаг 1.Хаана ургасан усан үзмээр дарсан дарс. 2.Ямар хүн ямар аргаар хийсэн дарс 3.Та дарсны хадгалсан жил тутамд нэмэлт мөнгө төлнө Оргилуун дарсны талаар Хэрэв та оргилуун дарс авхыг хүсвэл аль нь ямрыг хэрхэн таних талаар жижигхэн тайлбар өгье. Дарсны тайлбар үгс Vintage and nonvintage Vintage гэдэгт дарс хийсэн жил болон усан үзэм хураасан жил нь нэг жил буюу тухайн жилийнхээ ургацаар хийсэн гэсэн үг. Nonvintage эсвэл NV гэдэгт өөр жилийн ургацаар хийсэн дарсыг нэрлэдэг байна.дарс хийгчид жил болгон шинээр нь усан үзмээ ашиглаж чаддагүй. Сайн vintage дарстай жилүүдээс гэвбэл 1995, 1996, 1998, мөн 2000 онууд. Хэрэв та мөнгөө хэмнэе гэж бодож байвал nonvintage дарс авбал хямд тусна. Cuvee- Үгчилвэл дарс хадгалах нууц буюу ихэвчлэн гэрийн аргаар дарсан мөн удаан настай дарснууд буюу ихэвчлэн vintage дарснууд байдаг. Эдгээр нь энгийн nonvintage дарсаа бодвол үнэтэй байдаг. Rosee - Энэ дарс нь 1980-90 оноос эхэлсэн бөгөөд улаан болон ягаан дарс гэдгээр хүмүүст танигдсан байдаг. Энэхүү дарсыг 2 аргаар хийдэг бөгөөд оргилуун дарс rosee хийхийг хүсвэл нь цагаан (Chardonnay) мөн улаан (Pinor Noir) 2 ыг холисноор үүснэ. Оргилуун биш дарс хийхийг хүсвэл, исэлтийн явцад маш бага цагийг улаан усан үзэмний хальстай исэлдүүлдэг ингэснээр улаан биш ягаан өнгө үүсдэг. Rosee дарс нь 21р зуунд маш алдартай болсон. Зарим нэг vintage эсвэл cuvee нь 100$ оос илүү үнэтэй байдаг. Гэхдээ та хямдыг олж авах боломжтой. Энэхүү дарснууд нь ерөнхийдөө чихэрлэг, жимсээр баялаг, мөн гүзээлзгэнэ болон интоорын амттай байдаг. Blanc de Blancs Blanc de Blancs гэдэг нь цагаанаас цагаан гэж орчуулагдана. Цэвэр дарс буюу ихэвчлэн гойд онцгой Chardonnay гаар хийдэг. Blanc de Blancs нь маш зөөлөн тансаг дарс юм. Blanc de Noirs Blanc de Noirs нь цагаанаас хар гэж орчуулагдана. Энэхүү дарс нь Pinot Noir усан үзмээр хийгддэг. Энэхүү дарс нь Blanc de Blancs –г бодвол илүү өтгөн байдаг. Дарсны амтны талаар. -Brut - Маш хуурай (1.5% аас доош чихэрлэг) энэ нь дэлгүүрүүдээр их байдаг дарс юм. -Extra-Dry or Extra-Sec - Маш бага чихэрлэг буюу brut ыг бодвол чихэрлэг (1.2-2% чихэрлэг). -Sec - Дундаж чихэрлэг (1.7-3.5% чихэрлэг). -Demi-Sec - Чихэрлэг мөн амтат дарс (3.3-5% чихэрлэг. -Doux - Маш чихэрлэг мөн амтат дарс (5%-с дээш чихэрлэг).