Холбоо барих: 11-456922 , 88072745
Эхлэл
Шилэн данс
Санал, гомдол
Холбоо барих
Захиалгын систем
Logo
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Байгууллагын танилцуулга
Байгууллагын бүтэц
Ажилтнуудын танилцуулга
Урлаг, спорт
Зургийн цомог
Үйл ажиллагаа
Төлөвлөгөө
Тайлан
Үйл ажиллагааны статистик мэдээлэл
Хяналт-шинжилгээ, үнэлгээ
Хуулийн хэрэгжилт
Хөгжлийн баримт бичиг
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Мэдээ, мэдээлэл
Үйл ажиллагааны мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
Зөвлөгөө
Хууль эрх зүй
Хууль, эрх зүйн баримтууд
Дүрэм журам
Захирлын тушаал
ИЛ ТОД БАЙДАЛ
Төсөв санхүү, тайлан
Үйл ажиллагааны ил тод байдал
Худалдан авалтын төлөвлөгөө
Худалдан авах ажиллагаа
Эзэмшиж байгаа газар, барилга байгууламжийн мэдээлэл
Хөрөнгийн хувь хэмжээ, ашиг, төсөв, тайлан
Хууль болон олон улсын гэрээгээр нээлттэй мэдээлэл
Хүний нөөц
Сургалт
Албан тушаалын тодорхойлолт
Хүний нөөцийн ил тод байдал
Хүний нөөцийн стратеги
Албан хаагчдын гүйцэтгэл
Халамжийн зардал
Сургалтын зардал төлөлт
Ажлын байр
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2016-01-11 00:00:00
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуваалцах
Жиргэх
Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2.2.2-т онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө”-г баталлаа. Дэлхийн томоохон хотууд эдийн засгийн гол тулгуур болсон аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгоор менежментийн төлөвлөгөө батлан, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэйгээ хамтран хэрэгжүүлдэг. Энэхүү төлөвлөгөө нь аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж болох газар хөдлөлт, объектын түймэр, үер, хүний халдварт өвчин, хүчтэй салхи, химийн болон цацрагийн осол, ой, хээрийн түймэр, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гэсэн 8 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн өмнө, эрсдэлийн үед болон эрсдэлийн дараа нь авах арга хэмжээг тодорхойлсноороо чухал ач холбогдолтой юм. Учир нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жилд дунджаар 2000 орчим аюулт үзэгдэл осол тохиолдож байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, Улаанбаатар хотын хүн амын эрчимтэй өсөлт, хэт төвлөрлийн улмаас нийслэл хотод тохиолдох аюулт үзэгдэл, ослын давтамж, түүнд өртөх эмзэг байдал улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Улсын Их Хурлаас баталсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-д “Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар тусгагдсан бөгөөд дээрх төлөвлөгөө нь нийслэлийн хэмжээнд нэг салбараар онцолсон анхны ажил болж байна. Төлөвлөгөөний төслийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Австрали болон Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын ижил төрлийн менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулсан
гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Видео мэдээ
Авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн буца...
ХАСХОМ-ийг хэрхэн үнэн зөв гаргах вэ?
Үйлдлээрээ үлгэрлэе
Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх тал...
Бидэнтэй нэгдэх
"ӨСВӨР ҮЕ ХҮНС" ОНӨААТҮГ © 2019 DEVELOPED BY SUPER ASSIST SYSTEMS LLC
-->