“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт боллоо.
“Улаанбаатар марафон-2023” найм дахь удаагийнолон улсын гүйлт 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Энэ удаагийн марафон нь эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, сонирхогч иргэдийн оролцоо, сэтгэл ханамж, цар хүрээг нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхнийг өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжил олгох зорилготой байсан бөгөөд оролцогчид 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км-т гүйсэн.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамгийн анх 2014 онд 16,839 иргэн оролцож байсан бол оролцогч хүний тоо жилээс жилд нэмэгдсээр энэ жил 30 орны 20 мянга гаруй хүн оролцсон байна.
“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-аас эрүүл мэндийн гүйлтийн 5000м-ийн зайд ажилтан, албан хаагчид идэвхитэй оролцлоо.