Ерөнхийлөгч шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийнэ


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзна. Тэрбээр энэ удаагийн уулзалт Төрийн шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийхэд чиглэгдэж байгаа аж. Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаар захирамжаар Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хугацаанд ажлын хэсэг 20 гаруй удаа хуралдаж, нийгмийн дэд бүлгүүдийн төлөөллөөс санал авч, Иргэний танхимаар хэлэлцүүлж саналыг тусгаж ирсэн байна. Ингэснээр Төрийн шагналын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн болжээ. Уулзалт өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх "Иргэний танхим"-д болох юм.