Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгоно


5ee3c85741a9da3e4c413b812700e9cdoriginal

Үндсэн хуулийн Цэцээс гаргасан 13 дугаар дүгнэлттэй холбогдуулж, арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоосон. Монголын банкуудын холбооны зүгээс УИХ-ыг хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгөхийг хүсэж буй. Тэгвэл ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хууль эрх зүйн орчинг бий болгох ажил ямар шатанд яваа, мөн жилийн 8 хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн эсэх талаар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд,  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Монголын Ипотекийн корпорацийн захирал н.Гантөгс нар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.

6cef129670d35836eafc86155296d2a4original

Дээрх арга хэмжээний үеэр жилийн найман хувийн хүүтэй олгогдож ирсэн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувиар тогтоох боломж бүрдсэн тухай Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд “Онолын хувьд 8 хувиас доош буурах бүрэн боломжтой болсон” гэдгийг мөн онцоллоо. Ипотекийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар шинээр байр хүсэх иргэдийн хувьд хэт өндөр орлого шаардахгүй болж буй юм. Учир нь 1м2 нь 1,350 сая төгрөгийн үнэтэй 60 м2 байр авах болоход урьдчилгаа 30 хувиа төлсөн нөхцөлд сарынх нь орлого 1 сая төгрөг орчим байхад банкнаас тавих шаардлагыг хангаж буй аж. Энэ нөхцөлд илүү олон өрхийг байрны зээлд хамруулах боломжтой болж байгаа юм. Харин байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах боломж байхгүй гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Гэхдээ 30 хувийн урьдчилгааны 10 хувийг төрөөс даах шийдэл бас байгаа аж. Энэ тохиолдолд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг шаардах юм байна. Онцлоход, Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж парламентад олонхийн суудал бүрдүүлснээс хойш нэг жилийн дараа буюу 2013 онд ипотекийн 8 хувийн зээлийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Энэ хугацаанд 78 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдсаны 40 мянга гаруй нь шинээр орон сууцтай болсон бол үлдсэн хэсэг нь дунджаар 18 хувийн хүү төлж байсан орон сууцны зээлээ 8 хувь руу шилжүүлж чадсан байна.

Мөн Үндсэн хуулийн цэцээс 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд гаргасан 13 дугаар дүгнэлттэй холбогдуулж арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоосон. УИХ энэ асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг сар шинээс урьтаж бүрдүүлэх юм байна. Ирэх баасан гаригт буюу нэгдүгээр сарын 8-нд багтаан нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болжээ.d5d9bdee05c131bdafa2f922c4f806c0original 180d0dc8307ea53432fd4bdccb7806a2original e4476b9b56b33c33b70830aa9582b68doriginal