Хяналт шалгалт хийсэн тухай
Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлд үнэлэлт дүгнэлт өгөх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2015 оны 09 сарын 23-28 ны өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгууллаа. 2015 оны 09 сард Хан-Уул дүүргийн 24 цэцэрлэг хамрагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүний хүлээн авч буй аюулгүй байдал, агуулахын эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлд үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд эрүүл ахуйч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Шалгалтын явцад нийт илэрсэн зөрчлийн газар дээр нь зөвлөн туслаж арилгуулсан ба цэцэрлэгт хяналт тавин ажиллаж байна. Шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил нь цэцэрлэгүүдийн хүнсний агуулахын чиглэлээр ашиглах боломжгүй зориулалтын бус байр ба хоол үйлдвэрлэлийн технологи урсгал буруу, мах хадгалалтын горим зөрчсөн, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн холилдсон зэрэг ноцтой зөрчил дутагдал илэрсэн. Цэцэрлэгүүдийн агуулахын хүрэлцээ: