"Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын хамт олон "Намайг алгас" аянд нэгдлээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор "Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр"-ийн хүрээнд "Эрүүл Монгол Хүн" хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн байгууллагатай хамтарсан 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж буй “НАМАЙГ АЛГАС” нөлөөллийн аянд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын хамт олон нэгдлээ.

“НАМАЙГ АЛГАС” нөлөөллийн аяны хүрээнд  архи согтууруулах ундааны хор холбогдол, архины хэрэглээг бууруулах, зөв хандлагыг дэмжиж төлөвшүүлэх талаарх  мэдээ, мэдээллийг бид олон нийтэд түгээж ажиллалаа.