“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын хамт олон “Хаврын их цэвэрлэгээ 90 минут”-д идэвхтэй оролцлоо.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарь батлах тухай” А/01 дугаар тушаал батлагдсан. Энэхүү тушаалд заасны дагуу “Хаврын их цэвэрлэгээ 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагаас “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо.
Тус байгууллагын ажилтан албан хаагчид Их цэвэрлэгээний хуваарийн дагуу Дунд гол, Нарны хорооллын гүүрнээс баруун тийш төв зам хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.