Байгууллагаас 2023 онд ажилтан, албан хаагчдадаа нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон тухай мэдээ
Тус байгууллагаас Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шинээр 1 өрөө байр худалдан авсан 1 ажилтанд байгууллагаас нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгосон. Ар гэрийн гачигдал тохиолдож гэр бүлийн ойр дотны хүн нь нас барсан 6 ажилтанд нийт нэг сая таван зуун мянга, шинээр хүүхэдтэй болсон 3 ажилтанд нийт нэг сая хоёр зуун мянга, шинээр гэр бүлээ батлуулсан 1 ажилтанд таван зуун мянган төгрөгний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тус тус олгосон.