"Өсвөр Үе-Хүнс" НӨҮГ-ын барилга аклагджээ


11950765_982124395172577_126436554_nШалгалт хийхээр төлөвлөсөн дараагийн газар бол Нийслэлийн БЗД дэх "Өсвөр Үе-Хүнс" НӨҮГ байлаа. Тусбайгууллага нь Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүргийн 60 гаруй цэцэрлэгийн хүнсийг нийлүүлдэг. Биднийг очиход махаа буулгаж байв.  "Өсвөр Үе-Хүнс"-ийнхэн "Машинаас машинд " гэсэн уриатай ажиллахыг хичээдэг талаараа ярилаа. Энэ нь барилга нь актлагдсан зориулалтын бус учраас бүтээгдэхүүнээ агуулахдаа хадгалахыг боддоггүйтэй холбоотой аж. Тус байгууллагын захирал Б.Наранчулуун "Би энд 2013 оны 8-р сард томилогдож ирсэн. Тэгэхэд ажилчид маань гараа угаах ч газаргүй шахам болчихсон байсанв Ямарч байсан байраа төвийн шугамд холбож, бохирын асуудлаа шийбсэн учраас ажилчид маань ариун цэврийн наад захын хэрэгцээгээ хангаж чадахаар болсон. Мөн хашаагаа бүрэн камержуулсан хэмээн хийсэн ажилаа танилцуулсан юм. Өмнө нь 50:50-н  харьцаатайгаар дийлэнх бараагаа импортын бүтээгдэхүүнээс сонгодог байсан ч тэрээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор 70:30-н харьцаатайгаар сонголтоо хийж, дотоодын бүтээгдэхүүны хэмжээг нэмжээв." Шууд хэрэглэх бүтээгдэхүүны гэрээт борлуулагчдаасаа цэцэрлэгүүддээ хүргэдэг гэнэ. Хуурай хүнсээ агуулахдаа хадгалдагч хурдан хугацаанд түгээлтээ хийхийг зорьдог аж. Түгээлтын хоёр  машинтай ч нэг нь хөргөлтгүй гэдгийг тус байгуулгынхан хэлж байлаа. Уг нь нийслэлийн төсөвөөс хоёр ч машин нэмж өгөхөөр тендер зарлаж, шалгаруулсан ч өгсөн машин нь шаардлага хангахгуй учраас буцаасан байна. Хоёрхон машинтайгаас цэцэрлэгүүдээ долоо хоногтоо хамгийн доод тал нь нэг л удаа хүргэлт хийдэг аж. Ингэхдээ бэлэн бүтээгдэхүүн болон бэлэн бус бүтээгдэхүүнээ хамт ачдаг гэнэ. Үүн дээр НИТХ-ийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга НИТХ-ийн төлөөлөгч Ж.Амарсанаа "Айлууд мах, талх хоёроо тусдаа модон дээр хэрчдэг.Энэ нь түүхий махнаас өвчин үүсгэгч Паразит ялгарч бэлэн бүтээгдэхүүнээр дамжих хүний биед ороод өвчин үүсэгдэгтэй холбоотой. Тиймээё машиндаа хаалт хийж, талх зэрэг бэлэн бүтээгдэхүүнээ тусгаарлах хэрэгтэй" гэсэн зөвлөмж өгсөн юм. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдүүдийн хүнсийг бэлтгэх зориулалт бүхий үйлдвэрийн газар тав байдаг ч тэд нийтдээ зургаан машинтай аж.  "Өсвөр Үе-Хүнс"-ийнхний хувьд хоёр машинтай гэдэг нь давуу тал гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн онцоллоо.