Холбоо барих: 11-456922 , 88072745
Эхлэл
Шилэн данс
Санал, гомдол
Холбоо барих
Захиалгын систем
Logo
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Байгууллагын танилцуулга
Байгууллагын бүтэц
Ажилтнуудын танилцуулга
Урлаг, спорт
Зургийн цомог
Үйл ажиллагаа
Төлөвлөгөө
Тайлан
Үйл ажиллагааны статистик мэдээлэл
Хяналт-шинжилгээ, үнэлгээ
Хуулийн хэрэгжилт
Хөгжлийн баримт бичиг
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Мэдээ, мэдээлэл
Үйл ажиллагааны мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
Зөвлөгөө
Хууль эрх зүй
Хууль, эрх зүйн баримтууд
Дүрэм журам
Захирлын тушаал
ИЛ ТОД БАЙДАЛ
Төсөв санхүү, тайлан
Үйл ажиллагааны ил тод байдал
Худалдан авалтын төлөвлөгөө
Худалдан авах ажиллагаа
Эзэмшиж байгаа газар, барилга байгууламжийн мэдээлэл
Хөрөнгийн хувь хэмжээ, ашиг, төсөв, тайлан
Хууль болон олон улсын гэрээгээр нээлттэй мэдээлэл
Хүний нөөц
Сургалт
Албан тушаалын тодорхойлолт
Хүний нөөцийн ил тод байдал
Хүний нөөцийн стратеги
Албан хаагчдын гүйцэтгэл
Халамжийн зардал
Сургалтын зардал төлөлт
Ажлын байр
Хөгжлийн бодлого хаана явна?
2014-03-05 00:00:00
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуваалцах
Жиргэх
Хоёр жилийн өмнөөс япончууд сансарт хүргэх цахилгаан шаттай болох том амлалтаа дэлхий нийтэд танилцуулсан. 2050 он гэхэд цахилгаан шатанд суугаад сансарт гарна гэсэн япончуудын солиотой гэмээр энэ төсөл бүтэшгүй мөрөөдөл мэт сонсогдож байгаа ч тэд чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс энэхүү төсөлдөө нэг триллион ам.доллар зарцуулахаар төлөвлөөд буйгаа дуулгаад байгаа юм. Японы “Obayashi Corporation”-ийн гаргасан төслөөр бол уг цахилгаан шат нь 35 мянга гаруй километр урттай байх бөгөөд Олон улсын сансрын станцтай холбох ажээ. Сансарт гарах цахилгаан шат мөрөөдөх нь битгий хэл цахилгаан станцынхаа тоог нэгээр нэмэгдүүлж чадахгүй байгаа монголчуудын дунд тавдугаар цахилгаан станц хэзээ баригдах вэ гэсэн эзэнгүй асуулт олон жил тэнүүлчилж байна. Монгол Улс тавдугаар цахилгаан станцтай болно гэж том төсөл эхлүүлснээс хойш 20 жил өнгөрчээ. Нийслэл хот өргөжин тэлэхийн хэрээр энэ асуудал байнга хөндөгддөг ч албаны хүмүүсийн “судалж байгаа” гэдэг хоёрхон үгээр ам тагласаар Улаанбаатар нь агаарын бохирдлоороо дэлхийд аман хүзүүдэж, хөрсний асуудал “SOS” зарлах хэмжээнд хүрчихээд байгаа билээ. Монголд юу л байна гэвэл нүүрс л байгаа. Газрын хэвлий дороо асар их нүүрсний нөөцтэй, нүүрсний нөөцөөрөө дэлхийд аравт ордог улсынхаа хувьд хэчнээн ч цахилгаан станц барьсан хангалттай түлш бий. Бариад өгье гэсэн хувийн хэвшлийнхэн ч байгаа. Харамсалтай нь, барих газар нийслэлд олдохгүй байгаа аж. Яагаав, хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэг л болчихоод байгаа юм даг уу даа. Нэг бол цэвдэгтэй, эс бөгөөс салхины дээр, доор газар таараад байгаа учраас 2013-2016 оны хооронд эрчим хүчний эх үүсвэрийнхээ тоог нэгээр нэмнэ гэсэн Монгол Улсын төлөвлөгөө бүтэлгүйтсэн хэвээрээ л байна. Хорин жилийн хугацаанд барьж чадаагүй цахилгаан станцаа хоёр жилийн дотор босгоод ирвэл ёстой гайхамшиг гэж хүлээж авахаас өөрөөр яах билээ. Харин өдий хүртэл цахилгаан станцаа барьж чадахгүй байгаа нь хөрөнгө мөнгө, газар шороондоо ч биш хөгжлийг зангидах бодлого Монголд байхгүйдээ олон шалтаг тоочих гол шалтгаан нь болоод буй. Монголд хөгжлийн бодлого гэж байгаагүй. Одоо ч байхгүй. Ардын намынхан өнгөрсөн сонгуулийн хөзрийг “Хөгжлийн мод”-оор эхлүүлж, нөгөөх нь ургаж гавиагүй “амь тасарсныг” эс тооцвол шүү дээ. Аргагүй ч байж уу, амьдралаас тасарсан хачин гоё мод яаж Монголын хөрсөнд ургаж чадах билээ. Тийм болохоор дэвхрэг шиг энд ч эрчим хүч, тэнд ч төмөр зам гэж ийш тийшээ хий үсчихээс Монголын хөгжил хэтэрсэнгүй гэвэл туйлширсан дүгнэлт болохгүй байх. Энэ олон жилийн турш Монголд хөгжлийн бодлого байтугай ядахнаа л эдийн засгийн халууныг намжаах “эм” юу сан билээ гэдэг жороо тодорхойлсонгүй. Их л сайндаа хөрөнгө оруулалт татна, зээл авна, эскпортоо нэмэгдүүлнэ гэхээс илүү гарсан нарийн судалгаа, бодитой бодлого Эдийн засгийн хөгжлийн яаманд алга байна. Монголчуудыг тавдугаар цахилгаан станц барих газраа өдий болтол шийдээгүй, төмөр замынхаа өргөн, нарийн царигийг сонгож чадахгүй тамын тогооны үлгэртээ хууртаад явж байхад Япон хөгжлийнхөө гол түлхүүрийг атомын эрчим хүч гээд зарлачихлаа. Америк “Америк мөрөөдөл”-өө дэлгэж, Хятад сахилга, хариуцлага, эв нэгдлийг эдийн засгийн хөгжлийн хүчээ болгож байна. Харин Монголын хөгжлийн гарц юу вэ. Эрчим хүч, эрдэс баялаг уу, аялал жуучлал, арьс шир, ноос ноолуур уу, аль нь хөгжлийн түлхүүр вэ гэдгийг тодорхойлсон бодлого Хөгжлийн яамныханд байна уу. Монгол бүгдийг нь үйлдвэрлэж чадахгүй, бас бүгдийг экспортлох боломжгүй. Тэгэхээр экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл юу вэ гэдгийг тодорхойлсны дараа түүнийгээ бусад салбаруудтайгаа уялдуулан хөгжүүлэхгүйгээр олсон мөнгөө эрээвэр, хураавар төсөл болгонд зарцуулна гэдэг хөгжлийн бодлого биш юм. Хөгжлийн бодлого гэдэг маань Япон шиг солиотой мөрөөдөхийг, Хятад шиг том амбицлахыг, Орос шиг холыг харахыг хэлдэг байх. Түүнээс хорин жил ярьж байгаа цахилгаан станцаа, зургаан жил мөрөөдөж буй төмөр замаа хөгжлийн бодлого гэж дүгнэж буй бол монголчууд хөгжлийн тухай мартах хэрэгтэй болно байх даа.
Ж.НЯМСҮРЭН
Видео мэдээ
Авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн буца...
ХАСХОМ-ийг хэрхэн үнэн зөв гаргах вэ?
Үйлдлээрээ үлгэрлэе
Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх тал...
Бидэнтэй нэгдэх
"ӨСВӨР ҮЕ ХҮНС" ОНӨААТҮГ © 2019 DEVELOPED BY SUPER ASSIST SYSTEMS LLC
-->