Холбоо барих: 11-456922 , 88072745
Эхлэл
Шилэн данс
Санал, гомдол
Холбоо барих
Захиалгын систем
Logo
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Байгууллагын танилцуулга
Байгууллагын бүтэц
Ажилтнуудын танилцуулга
Урлаг, спорт
Зургийн цомог
Үйл ажиллагаа
Төлөвлөгөө
Тайлан
Үйл ажиллагааны статистик мэдээлэл
Хяналт-шинжилгээ, үнэлгээ
Хуулийн хэрэгжилт
Хөгжлийн баримт бичиг
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Мэдээ, мэдээлэл
Үйл ажиллагааны мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
Зөвлөгөө
Хууль эрх зүй
Хууль, эрх зүйн баримтууд
Дүрэм журам
Захирлын тушаал
ИЛ ТОД БАЙДАЛ
Төсөв санхүү, тайлан
Үйл ажиллагааны ил тод байдал
Худалдан авалтын төлөвлөгөө
Худалдан авах ажиллагаа
Эзэмшиж байгаа газар, барилга байгууламжийн мэдээлэл
Хөрөнгийн хувь хэмжээ, ашиг, төсөв, тайлан
Хууль болон олон улсын гэрээгээр нээлттэй мэдээлэл
Хүний нөөц
Сургалт
Албан тушаалын тодорхойлолт
Хүний нөөцийн ил тод байдал
Хүний нөөцийн стратеги
Албан хаагчдын гүйцэтгэл
Халамжийн зардал
Сургалтын зардал төлөлт
Ажлын байр
Баянзүрх дүүрэгт шинээр дөрвөн цэцэрлэг ашиглалтанд орно
2014-07-26 00:00:00
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуваалцах
Жиргэх
Наадмын дараа намар гэж хөгшчүүд зүгээр нэг хэлээгүй бололтой. Жилийн дөрвөн улиралтай эрс тэс уур амьсгалтай, нүүдэлчин орны хувьд сэрүүний улирлын бэлтгэлээ эртнээс бэлтгэх ёстойг сануулж ийнхүү хэлсэн болов уу. Тэгвэл орчин цагт хотын иргэд наадмын дараанаас л хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгт санаа зовж хаана ямар цэцэрлэг, сургуульд оруулах вэ хэмээн санаагаа чилээж эхэлдэг. Тиймээс бид Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Баянз
үрх дүүргийн хувьд цэцэрлэгийн насны хэд орчим хүүхэд бүртгэлтэй байна вэ?
- Манай дүүргийн хувьд хамгийн их хүн амтай дүүрэг гэдэг утгаараа цэцэрлэгийн насны хүүхэд ч олон байдаг. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны 20 мянга орчим хүүхэд бүртгэгдсэн байгаа.
-Тэдгээрийн хэд нь цэцэрлэгт хамрагдаж байгаа вэ?
-Дээр дурдсан хүүхдүүдээс өнгөрсөн онд 12 мянган хүүхэд төрийн өмчит цэцэрлэгт хамрагдаж чадсан.
- Энэ жилийн хувьд цэцэрлэгт хамрагдаж чадааг
үй
үлдэх х
үүхдийн тоо харьцанг
үй багасах бо
ломж байгаа юу?
-Өнгөрсөн жилд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн хүүхдүүдээс энэ жил шинээр баригдаж, ашиглалтад орж байгаа дөрвөн цэцэрлэгт хамрагдах боломжтой. Шинээр баригдаж байгаа цэцэрлэгүүд 100-150 хүүхдийн ортой. Гэхдээ цэцэрлэгийн хүртээмж хомс байдлаас болж хүчин чадлаасаа илүү тоогоор хүүхэд авч хүмүүжүүлэх нь манай дүүргийн төрийн өмчит бүх л цэцэрлэгт байдаг үзэгдэл болоод байна. Тэгэхлээр шинээр баригдаж байгаа хүүхдийн цэцэрлэг заавал багтаамж, орны тоо гэхгүйгээр аль болох олон хүүхдийг хүлээн авах шаардлага л гарч байх шиг байна. -
Дээрх цэцэрлэг
үүдээс гадна баригдаж ашиглатанд оруулахаар төлөвлөсөн сургууль цэцэрлэг байгаа юу?
-Манай дүүрэгт 2014 онд ашиглалтад оруулахаар дээрх дөрвөн цэцэрлэгээс гадна, улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19, 24 дүгээр хороонд цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор, 26 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль, 21 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой нэг, 200 хүүхдийн ортой нэг цэцэрлэг баригдаж байна. Мөн 27 дугаар хороонд Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа.
-
Өнг
өрс
өн хавар танай д
үүрэгт байрладаг ер
өнхий боловсролын 14 д
үгээр сургуулийн барилгад нуралт
өгч, хаалгаа барьсан. Энэ сургуулийн барилга хэзээ баригдах
вэ?
-Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн барилгыг ашиглаж болохгүй гэдэг Мэргэжлийн дүгнэлт гарсаны дагуу сургуулийн үндсэн барилга хичээллэх боломжгүй болсон. Тиймээс тус сургуулийн ахлах болон дунд ангийн хүүхдүүд манай дүүргийн 92, 44 дүгээр сургуульд хуваагдан хичээллэнэ. Харин бага ангийн хүүхдүүд тус сургуулийн ард байрладаг өргөтгөлд хичээллэнэ. Сургуулийн барилгын хувьд 2014 оны улсын төсөвт нураах зардал нь суусан байх ёстой ч өнөөдрийг хүртэл нураагаагүй байгаа болохоор магадгүй ирэх жил нураах байх хэмээн хүлээж байна.
Видео мэдээ
Авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн буца...
ХАСХОМ-ийг хэрхэн үнэн зөв гаргах вэ?
Үйлдлээрээ үлгэрлэе
Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх тал...
Бидэнтэй нэгдэх
"ӨСВӨР ҮЕ ХҮНС" ОНӨААТҮГ © 2019 DEVELOPED BY SUPER ASSIST SYSTEMS LLC
-->