Ерөнхий боловсролын сургуулиудад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлнэ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/657 дугаар захирамж гарсны дагуу 2021-2022 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн 5, Баянзүрх дүүргийн 7, нийт 12 ерөнхий боловсролын сургуулиудыг сурагчдын "Үдийн хоол"-ны хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг манай байгууллага ханган нийлүүлэхээр болсон.
Хүнсний бүтээгдэхүүний хангалт, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын Дарга Д.Баяраа, Нийслэлийн Боловсролы газрын дарга Ж.Гантулга болон холбогдох бусал мэргэжилтнүүдтэй өнөөдөр "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын захирал Г.Мөнхзул, "Асгат" ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр, "Хүнс хангамж төв" ОНӨААТҮГ-ын захирал Д.Идэрзаяа нар уулзаж, тодорхой чиглэлүүдийг авлаа.
Бид Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн шаардлагад нийцсэн шинжилгээ, баталгаажилттай, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр ЕБС-иудыг ханган нийлүүлж ажиллахаар бэлтгэл ажил хийгдэж байна.