Тусгаарлах байрны өвчтөнүүдийн хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж эхэллээ
Манай байгууллага 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Ковид-19 цар тахалтай холбогдуулан тусгаарлах байранд байгаа иргэд, өвчтөнүүд, эмч, эмнэлгийн болон харуул, хамгаалалтын ажилтнуудыг халуун хоол, цайгаар хангахад шаардлагатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг өдөр тутамд бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж эхэллээ. Энэ ажлын хүрээнд Улсын Онцгой комисс, Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн дотуур байранд тусгаарлагдсан нийслэл, аймгуудаас ирсэн иргэдийг олон нэр төрлийн илчлэг, шим тэжээлтэй хоол, хүнсээр хангахаар зорин ажиллаж байна. Уг ажил өвчлөл буурч, халдвартай иргэдийг тусгаарлах байрны үйл ажиллагаа зогсох хүртэл үргэлжилнэ.
Мөн цар тахалтай тэмцэн ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Онцгой комисс, эргүүл хамгаалалтын ажилтнуудын хэрэгцээний хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх ажил байнга явагдаж байна.
Сайн цагийн төлөө хамтдаа..