"Би Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна" аянд нэгдэж байна


Монгол цэргийн өдөр буюу 03 дугаар сарын 18-ны өдрийг тохиолдуулан Жендэрийн Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өрнүүлж буй "Би Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна" аяныг дэмжин манай байгууллага нэгдлээ. Тус аяны хүрээнд МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан "Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-нд тусгагдсан зарим арга хэмжээг байгууллага дотооддоо зохион байгуулж ажиллалаа.

Цаашид ажил олгогч болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хүний нөөцийн бодлого, дотоод болон иргэд, үйлчлүүлэгч нарт хандсан бүхий л үйл ажиллагаандаа хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж, жендэрийн мэдрэмжтэй ажиллахыг уриалж байна.