"Ковид-19" хяналт, зохицуулагчаар ажиллав


oOz6ilZ5jhFH3HW.jpg
LLzQd4EkG1aeIxQ.jpg
meEiqOUFofvBg5T.jpg

НЗДТГ-аас өгсөн чиглэл, хуваарийн дагуу манай байгууллагын ажилтнууд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эсэх зэрэг үйл ажиллагаанд хяналт тавьж, зохицуулагчаар ажиллалаа. 2021.02.21, 22-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20-р хороо буюу Гачуурт тосгонд зохион байгуулагдсан "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн, иргэдийг бүрэн хамруулахаар хүч нэмэгдүүлэн ажиллалаа. Шинжилгээг зохион байгуулах ажлын хүрээнд тус дүүргийн Онцгой комисс, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран ажилласан.

Сайн цагийн төлөө ХАМТДАА!

meEiqOUFofvBg5T.jpg