ААН-үүдийн QR кодоор бүртгэлжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж эхэллээ
Өнөөдрөөс манай байгууллагын ажилтнууд НЗДТГ, Баянзүрх дүүргийн Онцгой комссоос ирүүлсэн чиглэл, хуваарийн дагуу зарим худалдаа үйлчилгээний байгууллагуудаар явж, үйлчлүүлж байгаа иргэдийг QR кодоор бүртгэлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байдалд хяналт тавин ажиллаж эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, үйлчлүүлж байгаа иргэдийг QR кодоор бүртгээгүй, гар ариутгагч, халуун хэмжигч хэрэглээгүй, цэвэрлэгээ, агааржуулалт хангалтгүй байгаа нэр бүхий зах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад сануулга өгч, зохих шаардлагуудыг хүргүүлэн ажиллаж байна.
2021.01.26