"Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийгдсэн улсын үзлэг"-ийн албан ёсны дүн гарч 96 (A) дүнтэй шалгагдлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/518 дугаар захирамжийн дагуу манай байгууллагад 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг батлагдсан хуваарийн дагуу боллоо. Улсын үзлэгийг "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт" гэсэн 4 чиглэл бүхий үзүүлэлт, аргачлалын дагуу явагдаж манай байгууллага 96 хувь буюу А үнэлгээтэй, бүрэн хангалттай дүгнэгдсэн.