Холбоо барих: 11-456922 , 88072745
Эхлэл
Шилэн данс
Санал, гомдол
Холбоо барих
Захиалгын систем
Logo
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Байгууллагын танилцуулга
Байгууллагын бүтэц
Ажилтнуудын танилцуулга
Урлаг, спорт
Зургийн цомог
Үйл ажиллагаа
Төлөвлөгөө
Тайлан
Үйл ажиллагааны статистик мэдээлэл
Хяналт-шинжилгээ, үнэлгээ
Хуулийн хэрэгжилт
Хөгжлийн баримт бичиг
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Мэдээ, мэдээлэл
Үйл ажиллагааны мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
Зөвлөгөө
Хууль эрх зүй
Хууль, эрх зүйн баримтууд
Дүрэм журам
Захирлын тушаал
ИЛ ТОД БАЙДАЛ
Төсөв санхүү, тайлан
Үйл ажиллагааны ил тод байдал
Худалдан авалтын төлөвлөгөө
Худалдан авах ажиллагаа
Эзэмшиж байгаа газар, барилга байгууламжийн мэдээлэл
Хөрөнгийн хувь хэмжээ, ашиг, төсөв, тайлан
Хууль болон олон улсын гэрээгээр нээлттэй мэдээлэл
Хүний нөөц
Сургалт
Албан тушаалын тодорхойлолт
Хүний нөөцийн ил тод байдал
Хүний нөөцийн стратеги
Албан хаагчдын гүйцэтгэл
Халамжийн зардал
Сургалтын зардал төлөлт
Ажлын байр
ХАБЭА гэж юу вэ?
2014-09-19 00:00:00
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуваалцах
Жиргэх
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдлээс хамгаалах үйл ажиллагаа. /ХАБЭА-н тухай хуулийн 3.1.1./ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зорилго нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалж эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцлөөр хангахад оршино. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хөдөлмөрийн хууль, тогтоомж, нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг иж бүрэн шийдвэрлэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийн нөлөөллийг бууруулж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг арилгах ёстой.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль 2008 онд батлагдсан бөгөөд хуулиар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, зарчим, ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, энэ асуудлаархи төр, ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилт зэрэг хөдөлмөр эрхэлж байгаа иргэний аюулгүй, эрүүл ажлын орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн хэм хэмжээг тусгасан болно. Ялангуяа аж ахуйн нэгж, байгууллага ажилтны тооноос хамааруулан орон тооны ажилтан, алба, зөвлөлтэй байх, эрсдэл өндөртэй ажлын байр бүрт эрсдлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн менежмент нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмж, химийн хортой, аюултай бодист тавих шаардлага, ажилтныг ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, осол авааргүй эрүүл ажиллах сургалтанд хамруулах зэрэг ажил олгогчийн хүлээх үүрэг хариуцлага болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, давтан сжргах асуудлыг хуульчилсан болно. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан болно.
Хөдөлмөрийн эрүүл ахуй гэж юу вэ?
Стандарт: ХАА, ЭА-н нэр томъёо MNS 4967:2000
Үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хими, физикийн болон биологийн хүчин зүйлээс шалтгаалан ажиллагсдын бие бялдар, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвар буурах явдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ.
Ажиллагсдын эрүүл мэндэд тааламжгүй нөлөө үзүүлж улмаар өвчин үүсгэгч болох ажлын орчны хүчин зүйлс болон стрессыг танин мэдэж, үнэлэх, багасгах, урьдчилан сэргийлэх аргыг судалдаг шинжлэх ухаан юм.
Ажлын орчин
1. Ажлын байр - Байнгийн (Ажлын цагийн 50%-с дээш хугацаа) - Байнгийн бус 2. Ахуйн байр MNS 5621:2000 - Түр амрах - Усанд орох - Бие засах - Тамхи татах гэх мэт
Хөдөлмөрийн чадвар алдалт гэж юу вэ?
Өвчин эмгэг нь архаг удаан явцтай, эрхтэн бие мах бодийн тогтоц, үйл ажиллагааг гэмтээж доройтуулсны улмаас үндсэн мэргэжлийн ажлыг хийж чадахгүй болж, хийсэн эмчилгээнд засрахгүй байнгын архаг байдалтай болсныг хэлнэ. Стандарт: ХАА, ЭА-н нэр томъёо MNS 4967:2000
Мэргэжлээс шалтгаалах өвчин гэж юу вэ?
Ажиллагсдын бие махбодид хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан үүссэн эмгэг Стандарт: ХАА, ЭА-н нэр томъёо MNS 4967:2000
Тоосны шалтаант гуурсан хоолойн архаг үрэвсэл
Гуурсан хоолойн мөчир салааны салст бүрхүүлийн үрэвсэл юм.
Бүсэлхий нурууны мэдрэлийн судлын үрэвсэл (радикулит)
Бүсэлхий нурууны нугалам хоорондийн мөгөөрсөн жийргэвч гэмтэн улмаар нурууны нугалам ясны бүтцэд өөрчлөлт орж нугасны салбар салааны судас хавчигдан шахагдаж үүсдэг өвчин юм.
Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл гэж юу вэ?
Ажилтны эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх буюу ажиллах чадварын бууруулах, зарим үед тэдний үр удамд нөлөөлөх уршиг бүхий үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлс Стандарт: MNS 5080:2000
Сөрөг хүчин зүйлс Үүсэх өвчин 1. Хими Үйлдвэрлэлийн тоос, химийн бодисын ууршилт Амьсгалын зам, арьсны үрэвсэл 2. Физик Доргион, шуугиан, бичил цаг уур, цахилгаан соронзон орон г.м. Доргионы, Шуугианы, туяаны өвчин, нуруу, гарын үе 3. Сэтгэл зүй-физиологи Хэт ачаалалтай ажиллах, ажлын тохиромжгүй байрлал Артроз, миофастиз 4. Биологи Бактери, вирус, мөөгөнцрийн халдвар Бактери, вирус, мөөгөнцрийн өвчин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ
Хортой нөхцөлд өдөр бүр /ажлын 8 цаг буюу долоо хоногт 40 цагаас их биш/ хугацаагаар ажилласан бүх хугацаанд хүний эрүүл мэндэд тухайн үед болон хожим үр удамд нь ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй болох нь нотлогдсон хэмжээг хэлдэг. Стандарт: Ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2000
Ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2000
Ажлын байрны агаарын орчинд - Агаарын хэм, хөдөлгөөний хурд, чийгшил, дулааны тархалтын үзүүлэлт тус тус хамаарна. Хүйтний улирал: 10оС-ээс их Дулааны улирал: 10оС-ээс бага Гадна агаарын хэмийн хоногийн дундаж: Ажлын төрөл: Амьсгалын бүс: Ажлын их бага ачааллын үед шалнаас дээш суугаа ажлын үед 1м, зогсоо ажлын үед 1,5м өндөрт хэмжинэ. Агаарын хэм, чийгшилтыг-психрометр, тесто багажаар Хөдөлгөөний хурдыг-анемометр, даралтыг-барометрээр хэмжинэ.
Видео мэдээ
Авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн буца...
ХАСХОМ-ийг хэрхэн үнэн зөв гаргах вэ?
Үйлдлээрээ үлгэрлэе
Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх тал...
Бидэнтэй нэгдэх
"ӨСВӨР ҮЕ ХҮНС" ОНӨААТҮГ © 2019 DEVELOPED BY SUPER ASSIST SYSTEMS LLC
-->