“НАМРЫН НОГООН ӨДӨР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус байгууллагаас санаачлан нийслэлийн Багахангай, Баянзүрх, Хан-Уул дүүргийн төрийн өмчит цэцэрлэг, яслийн эрхлэгч, ахлах тогооч нарыг хамруулан “Намрын Ногоон Өдөр” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд гэрээний дагуу хүнсний ногоогоор ханган нийлүүлэлт хийдэг “Эрдэнэ Энх Трейд” ХХК-ний хүнсний агуулах болон Сэлэнгэ аймагт байрлах тариалангийн талбайд зочилж тариалалт, хураалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тус компани нь төмс, манжин, лууван, байцаа, огурцы, чинжүү гэх зэрэг олон нэр төрлийн “нарийн”, “бүдүүн” ногоог эх орныхоо хөрсөнд тариалалт хийдэг тухайн салбартаа тэргүүлэгч ААН юм.
Уг арга хэмжээнд нийт 200 гаруй оролцогч хамрагдлаа.







