ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018.06.15
Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний түгээлтийн авто машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар: ӨҮХОНӨААТҮГ/201806014
“Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос Хүнс тээвэрлэх зориулалтын нэг авто машин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 30000 /гучин мянга/төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгөөс багагүй.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /www.tender.gov.mn системээр үзэх/
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт 1,500,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.