Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулан сургалт зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа.
2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад гэрээний үндсэн дээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудаа хүлээн авч санал бодлоо солилцохын зэрэгцээ ТЕСО Корпораци, Агь ХХК-ний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа .
НМХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэг урилгаар ирж "Хүнсний аюулгүй байдлын талаарх хууль тогтоомж, түүний хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, хадгалалт, хамгаалал" сэдвээр сургалт орлоо.




