ТАЛХ ЧИХЭР ХК ISO22000 МОНГОЛОО ТЭВЭРЬЕ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.
2018 оны 05-р дугаар сарын 24-ны өдөр “ТАЛХ ЧИХЭР” ХК ISO 22000 MОНГОЛОО ТЭВЭРЬЕ! үйл ажиллагаанд "Өсвөр Үе Хүнс" ОНӨААТҮГ-ын Захирал Г.Мөнхзул, Эрүүл ахуйч Г.Энхбуд, Нярав Б.Бат-Эрдэнэ, А.Ариунсайхан нар оролцлоо. Талх чихэр хувьцаат компани хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 стандартыг талх гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт анх удаа амжилттай нэвтрүүлжээ. "ISO 22 000" стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд /хэлхээ/ оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулдагаараа онцлогтой юм.



