“Газар Хөдлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх” сургалт зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.
Тус заалтыг үндэслэн өнөөдөр буюу 03 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт манай байгууллага гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

