"ИХ ХОТЫН БҮСГҮЙЧҮҮД 2018" ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Их хотын бүсгүйчүүд-2018” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд манай байгууллагаас 3 эмэгтэй хамт олноо төлөөлж оролцлоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн иргэдийн хурал, их хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд, төр хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа 1000 гаруй эмэгтэйчүүд оролцов.