ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018.02.21
Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт Тендер шалгаруулалтын дугаар: ӨҮХ/2018-НТШ-01-R
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т эрх бүхий тендерт оролцогчдоос хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Багц 4. Гурил Багц 5. Гоймон Багц 6. Элсэн чихэр Багц 7. Хуурай сүү Багц 8. Байгалийн жимс Багц 9. Цагаан будаа Багц 10. Будааны төрлүүд Багц 11. Цагаан идээ Багц.13 Дотоодын печень эсхүл түүнтэй дүйцэх Багц 14. Гадаадын печень эсхүл түүнтэй дүйцэх Багц 16. Компотны материал
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 30000 /гучин мянга/төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно /ӨҮХ/2018-НТШ-01 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд үнэгүй олгоно/. Тендерийн баримт бичгийн үнийг тушаах данс: Улаанбаатар хотын банк-2611077920 тоот данс, “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого нь санал болгох нийт үнийн дүн (оролцох багц бүрийн)-гийн 30 хувиас багагүй байна
-
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгох нийт үнийн дүн(оролцох багц бүрийн)-гийн 30% -аас багагүй байна.
-
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил / 2017 он/
-
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгох үнийн дүнгийн 30%-аас багагүй байна.
-
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт дараах үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ/төгрөгөөр/. Үүнд:
Багц 4: Гурил- 1,965,200₮ Багц 5: Гоймон-1,425,914₮ Багц 6: Элсэн чихэр-2,214,000₮ Багц 7: Хуурай сүү-1,650,660₮ Багц 8: Байгалийн жимс-2,905,412₮ Багц 9: Цагаан будаа-2,856,087₮ Багц 10: Будааны төрлүүд-2,739,466₮ Багц 11: Цагаан идээ-2,742,438₮ Багц.13: Дотоодын печень эсхүл түүнтэй дүйцэх-1,271,825₮ Багц 14: Гадаадын печень эсхүл түүнтэй дүйцэх-3,511,000₮ Багц 16: Компотны материал-3,783,200₮
Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
-
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
-
Дотоодны давуу эрхийн зөрүү тооцно
-
Тендерт оролцогч нэг болон хэд хэдэн, эсхүл бүх багцад оролцохоор саналаа ирүүлж болно.