МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН НИЙТ ХАМТ ОЛОН “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д МОД ТАРИЛАА.
“Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр"-т нэгдэн манай байгууллагын хамт олон 2017 оны 10 дугаар сарын 14-ний бямба гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарих ажилд идэвхитэй оролцлоо. Нийт 10 ширхэг чацарганы модны суулгацыг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөний дагуу тарьж, усалгааг хийлээ.