ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"
Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас зохион байгуулсан Ерөнхий боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг танилцуулах "Нээлттэй хаалганы өдөр” 2017 оны 05 дугаар сарын 26 ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай болж өндөрлөлөө. "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т Өсвөр Үе Хүнс ОНӨААТҮГ, Асгат ОНӨААТҮГ, Багачууд Хүнс ОНӨААТҮГ, Хүнс Хангамж төв ОНӨААТҮГ, 112 дугаар цэцэрлэгийн хамт олон оролцлоо. Тус өдөрлөгт байгууллагын үйл ажиллагаа болон сургуулийн өмнөх насны /цэцэрлэгийн/ хүүхдүүдийн өдөр тутмын хоол, хүнс түүнээс авч байгаа амин дэм, аюулгүйн байдлын талаар танилцуулан заавар зөвлөгөө өгч, амталгаа явуулан иргэд, эцэг эхчүүдээс санал хүсэлтийг хүлээн авч, сурталчилгааны материал түгээн зөвлөх үйлчилгээ үзүүллээ. Тус өдөрлөгт хамтран оролцсон нийт хамт олондоо баярлалаа.