"ӨСВӨР ҮЕ ХҮНС"ОНӨААТҮ ГАЗРААС БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ, БАГАХАНГАЙ ДҮҮРГҮҮДИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН
Манай байгууллага 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүрэгт байрлах “STADIUM” ресторанд харьяа гурван дүүргийнхээ нийт цэцэрлэгүүдийн тогооч нарын дунд анх удаа “Ур чадварын тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээн нь цэцэрлэгүүдийн хоол, хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчин, тогооч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор цаашид уламжлал болгон зохион байгуулагдахаар тогтов. Тус тэмцээний удирдагч, ерөнхий шүүгчээр Монгол Улсын зөвлөх инженер, МУ-ын мастер тогооч, үндэсний хэмжээний сургагч багш Л.Баярмаа ажиллав. Мөн манай байгууллагын зүгээс “Гүн шим академи”-тай хамтран харьяа дүүргүүдийнхээ нийт тогооч нарын онолын мэдлэгийг дээшлүүлэх үүднээс урд жилүүдэд хүүхдийн хоолны илчлэг, норм тооцох аргачлалын талаарх хичээлийг зохион байгуулж байсан. Шүүгч Л.Баярмаа нь тэмцээний өмнө урд жилүүдийн хичээлийг бататгах үүднээс нийт тогооч нарт “Хоёроос зургаан настай хүүхдэд, өгөх хоолны хэмжээ, дэглэм, хоолны илчлэг бодох аргачлал” гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Тэмцээнд оролцогч тогооч нар өгөгдсөн материалаар дараах хоёр нэр төрлийн хоол, зуушийг хийж гүйцэтгэлээ: -Сүүтэй ногоотой зутан /500гр/ -Шинэ жимсний салат /120гр/ Тэмцээний шилдгүүдийг шалгаруулахдаа тогооч нараас тестийн шалгалт авахын зэрэгцээ хоол хийх технологи, гүйцэтгэл, аягалалт, амт, материал ашиглалт зэрэг үзүүлэлт бүрээр дүгнэн дүнг нэгтгэсэн болно. Тэмцээнд оролцогчдоос нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд: - Тэргүүн байр: БЗД-ийн 8 цэцэрлэгийн тогооч Д.Алтанзул - Дэд байр: БЗД-ийн 45-р цэцэрлэгийн тогооч Г.Сувд-Эрдэнэ - Гуравдугаар байр: ХУД-ийн 67-р цэцэрлэгийн тогооч Б.Нямсамбуу