“ӨСВӨР ҮЕ ХҮНС” ОНӨААТҮГ-ЫН ХАМТ ОЛОН “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ОЙН СУДАЛГАА” “ХӨГЖЛИЙН ТӨВ”-Д МОД ТАРИХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Манай байгууллага 2017 оны 05 дугаар сарын 13-ны бямба гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаад байрлах “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлыг зохион байгууллаа. Нийт 70 ширхэг олон цэцэгт сухай модны суулгацыг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөний дагуу тарьж, усалгааг хийлээ.