Нийслэлийн Засаг даргын 2017 оны "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг зохион байгуулах тухай" А/133 дугаар захирамжийн дагуу өнөөдөр 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуульд оролцохдоо:
Эхний дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албад, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд, суу, хүлээ ” зарчмыг баримтлан өрөө, тасалгааны аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана булан тохойд зогсоно.
Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаална. ”Гүйхгүй, Эргэж буцахгуй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй ” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуульд оролцох юм.
Гурав дахь дохио дуугарсны дараа та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгнө.