Үнийн санал авах, Урилга хүргэх тухай


ҮНИЙН САНАЛ АВАХ

УРИЛГА ХҮРГЭХ ТУХАЙ

Манай байгууллага нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүүхдийн хоол хүнсний бараа, материалыг нийлүүлэгч аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтын хүрээнд Масло ӨҮХ-17/03-ХТШ-02; Цай ӨҮХ-17/03-ХТШ-03; Зөгийн бал ӨҮХ-17/03-ХТШ-04; Варень  ӨҮХ-17/03-ХТШ-05; Жимс ӨҮХ-17/03-ХТШ-06; Хоол амтлагч ӨҮХ-17/03-ХТШ-07; Вафли ӨҮХ-17/03-ХТШ-08 дугааруудтай шалгаруулалтанд үнийн саналыг холбогдох материалын хамт ирүүлэхийг урьж байна. Үнийн саналыг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 16-р хороолол өөрийн байранд гэсэн хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 40 минутад нээнэ. Дотоодын давуу эрх тооцно. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, 16-р хороолол “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-ын байранд.  

Харилцах ажилтан Б.Зоригоо Утас: 11-456922