“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан “Өсвөр Үе Хүнс” НӨҮГ-ын хамт олон Туул голын дагуу цэвэрлэгээний ажил зохион байгууллаа














Манай байгууллага нь Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүргийн 52-н цэцэрлэг, 2 яслийн хүүхэд багачуудыг өдөр тутмын хэрэгцээт хүнсний материалаар хангах үндсэн үүрэгтэй ажилладаг 17 ажилтан албан хаагчидтай.
2014 оны 03 дугаар сарын 23 –ны өдрийн ням гарагийн 10 цагаас ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Баянзүрхийн товчооны гүүрнээс эхлэн гол дагуух цэцвэрлэгээг зохион байгууллаа.
Голын дагуу хог хаягдал ихтэй байгаагаас галдна мод бургасанд уясан хийморийн дарцаг, хадаг нь модны ургалтанд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь илт мэдэгдэхүйц байлаа. Иймд иргэд олон нийтэд байгаль дэлхийгээ хайрлах, Туул голоо хамгаалах үүднээс голын дагуух мод бургасанд хадаг, хийморийн дарцаг уяхгүй байх, ахуйн чанартай хог хаягдлаар бохирдуулахгүй байхыг уриалж гол дагуух цэвцрлэгээг тогтсон хугацаанд өргөн хүрээг хамаруулан олон нийтийг татан оролцуулвал үр дүнд хүрэх байх.