Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн урилга


Огноо: 2016 оны 11 сарын 23 –ний өдөр Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: Өсвөр Үе Хүнс ОНӨААТҮГ нь эрх бүхий эрх бүхий тендерт оролцогчоос Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 2017 оны 01 дугаар сарын 01 –ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31 –ны өдөр хүртэлх Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

  • ӨҮХ 17/02 Шар будаа
  • ӨҮХ 17/03 Хүүхдийн будаа
  • ӨҮХ 17/04 Хөц, шар будаа
  • ӨҮХ 17/05 Орос гоймон
  • ӨҮХ 17/06 Монгол гоймон
  • ӨҮХ 17/07 Вафли
  • ӨҮХ 17/08 Жигнэмэг
  • ӨҮХ 17/09 Ургамлын тос
  • ӨҮХ 17/10 Масло
  • ӨҮХ 17/11 Аньс
  • ӨҮХ 17/12 Нэрс
  • ӨҮХ 17/13 Чацаргана
  • ӨҮХ 17/14 Монгол гурил
  • ӨҮХ 17/15 Ааруул, Ээзгий
  • ӨҮХ 17/16 Аарц

Тендерт оролцогчид:

  • Сүүлийн нэг жил буюу  2015 оны баталгаажсан санхүүгийн тайлан болон 2016 оны хагас жилийн баталгаажсан санхүүгийн  тайлан
  • Ижил төстэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг гүйцэтгэсэн туршлагын талаар мэдээлэл ирүүлэх
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ

Тендерийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 12 дугаар сарын 13 –ны 11.00 минутанд нээнэ. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 20,000 төгрөгөөр худалдан авна. Сонирхосон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дугаар хороо, 16-р хороолол “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-ын өөрийн байранд   Утас 456922, менежер Б.Хулан  99294200

Төлөр хийх хэлбэр: Дансаар тушаана

Банкны нэр: Улаанбаатар хотын банк

Дансны дугаар. 2611077920