Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооноос "Хүүхэд бүхэн жаргалтай байг" арга хэмжээг зохион байгууллаа.


 "Хүүхэд бүхэн жаргалтай байг" арга хэмжээг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооноос 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13:00 цагт  Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн гадна талбайд зохион байгуулж, тус хорооны 2000 хүүхэд багачууд оролцлоо. Дээрх хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээг зохион байгуулахад тус хорооны нутаг байрлаж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон төрийн  байгууллагууд дэмжиж оролцсон байна. 

Манай байгууллагын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд энэ арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллаж, нээлтийн арга хэмжээнд төлөөллөө оролцууллаа.