Бага насны хүүхдийг зөв хооллох зөвлөмж

- Цагаан болон 1, 2-р гурил, уг гурилаар хийсэн бүтээгдэхүүн, хар талхыг хослуулан хэрэглэх
- Цэцэрлэгийн насны хүүхдэд хонины махаар хийсэн бууз, баншийг сард 1-2 удаа өгнө. 7 хоногийн 3 өдөр нь үхрийн мах, 1-2 өдөр нь загас, тахианы мах өгөх, 1 өдөр нь махгүй хоол хэрэглэвэл махны зохистой хэрэгцээг хангана.
- Өдөрт 1 аяга сүү эсвэл 1 аяга тараг өгч хэвших.
- Үндсэн ногоонуудаас гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, аминдэм, эрдсээр баялаг аль болох олон төрлийн хүнсний ногоо хэрэглэ.
- Өөрийн оронд ургадаг нохойн хошуу, чацаргана,аньс, тарвас, нэрс, үхрийн нүд гэх мэт жимсийг шинээр нь болон шүүс болгон хэрэглэ, өвөл, хаврын улиралд хатаасан, хөлдөөсөн, чанамал байдлаар хэрэглэ.
- Хоолыг аягалаж, таваглахдаа тэдний сонирхлыг татах хэлбэр дүрс оруулах төдийгүй хооллож буй орчинг цэвэр цэмцгэр, аюулгүй байх хэрэгтэй.
