Үнийн санал авах урилга ӨҮХ16/016
Хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ӨҮХ-16/016 ХБ дугаартай “Хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ сүүлийн 1 жил буюу 2015 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил / 2015 он / Сүүлийн 1 жилд ижил төстэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийг гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай, Үүнд: Эрх бүхий байгууллагын бараа нийлүүлэх зөвшөөрөлтэй байх Үнийн санал ирүүлэх ӨҮХ-16/016 Жимс, жимсгэнэ Үнийн саналыг 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дугаар хороо, 16-р хороолол, “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-ын өөрийн байранд 01 тоот хаалганд хүлээн авна . Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ. Тендерийн баримт бичгийг / хүсвэл нэмэлт хувийг / бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Төлбөр хийх хэлбэр дансаар тушаана. Банкны нэр: Улаанбаатар банк Байгууллагын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ. Дансны дугаар: 2611077920 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дугаар хороо, 16-р хороолол “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-ын өөрийн байранд Утас 456922, 99294200