Үнийн санал авах урилга ӨҮХ16/011


Хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ӨҮХ-16/011 ХБ дугаартай “Хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ сүүлийн 1 жил буюу  2015 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 1 жил / 2015 он / Сүүлийн 1 жилд ижил төстэй  бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийг гүйцэтгэсэн  туршлагын  талаарх мэдээлэл ирүүлэх Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай, Үүнд:  Эрх бүхий байгууллагын бараа нийлүүлэх зөвшөөрөлтэй байх Үнийн санал ирүүлэх  ӨҮХ-16/011  Орос гоймон Үнийн саналыг 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дугаар хороо, 16-р хороолол, “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-ын өөрийн байранд  01 тоот хаалганд хүлээн авна . Үнийн саналын  нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан             2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ. Тендерийн баримт бичгийг / хүсвэл нэмэлт хувийг / бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж  төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Төлбөр хийх  хэлбэр дансаар тушаана.  Банкны нэр:  Улаанбаатар  банк Байгууллагын нэр:  “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ.    Дансны дугаар:  2611077920 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.  

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дугаар хороо, 16-р хороолол                                      “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-ын өөрийн байранд   Утас 456922, 99294200