Нээлттэй тендерийн урилга
Огноо: 2016 оны 08 сарын 22–ний өдөр Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: ӨҮХ16/002 “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ нь эрх бүхий эрх бүхий тендерт оролцогчоос Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 2016 оны 09 дугаар сарын 29–ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31–ны өдөр хүртэлх Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Багц 02-01 Хонины мах Багц 02-02 Үхрийн мах Багц 02-03 Төмс, хүнсний ногоо Тендерт оролцогчид:
- Сүүлийн нэг жил буюу 2014-2015 оны санхүүгийн тайлан
- Ижил төстэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг гүйцэтгэсэн туршлагын талаар мэдээлэл ирүүлэх
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших юм уу үл хөдлөх хөрөнгийн баталгаажсан гэрчилгээ эсхүл түрээсийн гэрээний баталгаажсан хуулбар
- Тендерт оролцогч тухайн багц бүрт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 09 дугаар сарын 22 –ны 11.00 минутанд нээнэ. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дугаар хороо, 16-р хороолол “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-ын өөрийн байранд Утас: 456922, Менежер Б.Хулан 99294200
Төлөр хийх хэлбэр: Дансаар тушаана
Банкны нэр: Улаанбаатар хотын банк
Дансны дугаар. 2611077920