Холбоо барих: 11-456922 , 88072745
Эхлэл
Шилэн данс
Санал, гомдол
Холбоо барих
Захиалгын систем
Logo
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Байгууллагын танилцуулга
Байгууллагын бүтэц
Ажилтнуудын танилцуулга
Урлаг, спорт
Зургийн цомог
Үйл ажиллагаа
Төлөвлөгөө
Тайлан
Үйл ажиллагааны статистик мэдээлэл
Хяналт-шинжилгээ, үнэлгээ
Хуулийн хэрэгжилт
Хөгжлийн баримт бичиг
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Мэдээ, мэдээлэл
Үйл ажиллагааны мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
Зөвлөгөө
Хууль эрх зүй
Хууль, эрх зүйн баримтууд
Дүрэм журам
Захирлын тушаал
ИЛ ТОД БАЙДАЛ
Төсөв санхүү, тайлан
Үйл ажиллагааны ил тод байдал
Худалдан авалтын төлөвлөгөө
Худалдан авах ажиллагаа
Эзэмшиж байгаа газар, барилга байгууламжийн мэдээлэл
Хөрөнгийн хувь хэмжээ, ашиг, төсөв, тайлан
Хууль болон олон улсын гэрээгээр нээлттэй мэдээлэл
Хүний нөөц
Сургалт
Албан тушаалын тодорхойлолт
Хүний нөөцийн ил тод байдал
Хүний нөөцийн стратеги
Албан хаагчдын гүйцэтгэл
Халамжийн зардал
Сургалтын зардал төлөлт
Ажлын байр
Хоол хүнсээ хөргөгчид яаж зөв хадгалах вэ?
2014-03-11 00:00:00
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуваалцах
Жиргэх
Зарим хүмүүс оройн хоолноосоо тавьж хоноод маргааш өглөө нь идэх явдал байдаг. Хоносон хоолыг дахин халааж идэх нь: 1. Хоолны тэжээллэг чанар нь буурна. 2. Өвчин үүсгэгч нян орж, өсөж үржсэнээс болж хоолны нянгийн гаралтай хордлого үүсгэж болох аюултай. Иймээс бэлэн хоол хүнсний зүйлийг яаж хадгалах талаар товч зөвлөе. Хоолыг ихээр бэлдэлгүй зөвхөн нэг удаагийн хэрэглэх хэмжээгээр бэлдэж байвал зүйтэй юм. Ялангуяа ногоо жимсний зуушийг хэрэгцээнээс илүү их бэлдэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Чанасан юм уу шарсан төмсийг тавьж хонохгүй байвал сайн. Хоолыг олон удаа халаах, удаан хадгалах зэрэгт хоолны чанар нь алдагдаж витамин задарч, түлэгдэлтийн нүдэнд үл үзэгдэх нүүрсний хольц бий болдог. Ер нь олон төрлийн хоол, түүний дотор сүү цагаан идээг /хатаагаагүй/ удаан хадгалах нь муу. Жишээ нь: усанд чанасан будааг хөргөгчинд 3 хоног, сүүнд чанасан бол 24 цагаас илүү хадгалж болохгүй. Хэрчиж бүрэн бүтэн байдлаа алдсан бялуу болон амтлаг тостой боовыг хөргөгчинд 6 цагаас удаан хадгалах нь эрсдлийг дагуулах эхлэл болдог. Татсан мах бол нян үржих хамгийн тохиромжтой орчин учир хадгалж болохгүй. Шарсан махыг хөргөгчид 2 хоног хадгалж болно. Харин идэхийнхээ өмнө дахин шарах хэрэгтэй. Чанасан гоймонг хонуулж болохгүй. Хоол амтлах сонгино сармис зэргийг хөргөгчинд задгай хадгалбал үнэр нь бусад хүнсэнд шингэдэг учир битүү саванд хийж хадгалах нь илүү тохиромжтой. Махыг битүү саванд хадгалж болох боловч шанцай, тос зэрэг болсон хоолтой хадгалж болохгүй. Чанасан, шарсан махыг гялгар уутанд хийж хадгалахыг цээрлэх хэрэгтэй. Харин уутанд зөвхөн шинэ талх, сонгино, шанцай зэргийг богино хугацаанд хадгалж болно. Сүү, шөл, алимыг хөргөгчинд халуунаар тавивал уур гарч хөргөгчийг бүлээсгэн чийглэгийг нэмэгдүүлж бусад хүнсийг муутгах таатай нөхцлийг бүрдүүлэх болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Хүнсний зүйл хөргөгчинд хадгалахдаа: 1. Хөлдөөгч тасалгааны хамгийн гүн хөлдөөх хэсэгт хадгалах зүйлс: бууз мах мөхөөлдөс, аарц, харьцангуй удаан хадгалах сүү гэх мэт 2. Хөлдөөгчид хамгийн ойр 1-р хөргөх тавиур дээр царцаамал, хиам, варень, тос, гэх мэт 3. 2-р тавиур дээр 2-р хоол, шанцай, бялуу, сүү, цагаан идээ, ундаа жүүс… 4. 3-р тавиурт 1-р хоол, бяслаг, шууз… 5. Ёроолд нь ногоо жимс гэх мэт ялгаж хийвэл хоол хүнсийг тохиромжтой хэмд хадгалж болдог байна. Хөргөгчид хүнс хадгалах дээрхи зарчмыг зөрчвөл хоолны хордлогод өртөх боломж бүрддэг байна.
Видео мэдээ
Авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн буца...
ХАСХОМ-ийг хэрхэн үнэн зөв гаргах вэ?
Үйлдлээрээ үлгэрлэе
Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх тал...
Бидэнтэй нэгдэх
"ӨСВӨР ҮЕ ХҮНС" ОНӨААТҮГ © 2019 DEVELOPED BY SUPER ASSIST SYSTEMS LLC
-->