Зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.


Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдтэй хамтран ажиллах гэрээнд заасны дагуу “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын захирлын баталсан ”Харилцагч цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, хүнсний агуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх” удирдамжид заасны дагуу шинээр ашиглалтад орсон, холбогдох ажилтан хаагч солигдсон цэцэрлэгүүдийн гал тогоо болон хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт агуулахын стандартын хэрэгжилт, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй танилцаж илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөх, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.